"Хүүхэд алга боллоо" гэх худал дуудлага, мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн хуулиар торгожээ

"Хүүхэд алга боллоо" гэх худал дуудлага, мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн хуулиар торгожээ

Цахим орчимд өчигдөр орой /2022.06.20 /иргэн Э гэгч эмэгтэй “Хүү минь алга болчихлоо” хэмээн 5-6 орчим настай хүүгийн зургийг нийтэлсэн нь олон хүнийг эмзэглүүлсэн билээ.

Тухайн эмэгтэй уг зарныхаа сэтгэгдэл хэсэгт "Хүү минь дөнгөж сая алга болчихлоо. Хамт тоглож байсан хүүхдүүд нь “Машинтай хүн аваад явсан” гэж хэллээ. Би яг галзуурлаа. Над руу битгий залга хүмүүсээ, гуйя” хэмээн бичсэн байсан юм. 

Тэгвэл Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг өгсөн байна. 

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа явуулахад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогджээ. Тиймээс иргэн Э-д Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.




Өнөөдөр бар өдөр

18 минутын өмнө