ШУУРХАЙ: Ходоод нь задарсан цэргийн үхэл "гаднын нөлөөгүй" гэх урьдчилсан дүгнэлт гарсан гэв

2022-06-22 17:01

ШШҮХ: Нас барсан цэргийн алба хаагчийн ходоод нь 14 см задарсан байсан

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амиа алдсан хэргийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-ээс өнөөдөр /2022.06.22/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд,З.Насанмөнх 18 настай эрэгтэй хүний цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн. Шинжилгээний явцыг камераар бичлэг хийж, зураг дарж баталгаажуулсан. Эд эсийн болон ходоодонд шинжилгээ хийсэн. Ходоод нь 14 см задарсан байсан. Гадна үзлэг хийхэд гэмтэл байхгүй харин тарианы ором, хатгалт байсан” гэсэн юм.

Харин ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд,Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 20 гаруй цаг эмчилгээнд байж, хагалгаанд орсон. Хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Ходоодыг бэхжүүлэх уусмалд хийж, өвчтөний түүх бусад бичиг баримттай нь цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон эсвэл урагдсан нь цохилтоос болсон уу, хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаан нь бүгд тодорхой болно” гэлээ. 

2022-06-22 11:25

ШУУРХАЙ: Ходоод нь задарсан цэргийн үхэл "гаднын нөлөөгүй" гэх урьдчилсан дүгнэлт гарсан гэв

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч ходоод задарсан шалтгаанаар хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тодруулбал, Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба 19 настай Н нь энэ сарын 16-ны орой /2022.06.16/-ны орой Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн ирсэн байдаг. Улмаар тухайн алба хаагчийн ходоод задарсан хэмээн талийгаачийн ходоодыг бүрэн авсан ч хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан билээ. 

Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний хүрээлэн задлан шинжилгээ хийсэн бөгөөд урьдчилсан дүгнэлтээр амиа алдсан байлдагч гадны нөлөөгүй нас барсан байх магадлалтай байгаа ажээ. Эл хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба шалгаж байгаа юм.