"Амиа алдсан цэргийн биед зодуулсан шарх, сорви байгаагүй. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт гарсан"

"Амиа алдсан цэргийн биед зодуулсан шарх, сорви байгаагүй. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт гарсан"

Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч 19 настай Н энэ сарын 16-ны өдөр “ходоод нь задарч” эмнэлэгт хүргэгдсэн ч мэс заслын хүндрэлээ даалгүй харамсалтайгаа амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тодруулга өглөө.

Тэрбээр “Цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулаад шүүх шинжилгээний газрын эмч нар үзлэг, задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэдэг дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн мэргэжлийн эмч нараас тодорхой мэдээлэл авна уу. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Эмч нарын өмнөөс өөрсдөө урьдчилж дүгнэлт хиймээргүй байна. Шалгалтын явцад дүрмийн бус дэглэлт хийсэн ямар нэгэн зүйл тогтоогдоогүй.

Мэргэжлийн байгууллагын өмнөөс дүгнэлт хийж болохгүй. Заавал нэг хүн дүгнэж, заавал нэг хүн ходоодыг нь цоо өшиглөчихсөн гэсэн дүгнэлтийг та бүхэн хийх гээд байна. Талийгаач цэрэг гадна талдаа хөхөрсөн, шарх сорви  байгаагүй" гэв.