Ходоод нь задарч нас барсан цэргийн талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийхээр болжээ

Ходоод нь задарч нас барсан цэргийн талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийхээр болжээ

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч ходоод задарсан шалтгаанаар хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тодруулбал, Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба 19 настай Н нь энэ сарын 16-ны орой /2022.06.16/-ны орой Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн ирсэн байдаг. Улмаар тухайн алба хаагчийн ходоод задарсан хэмээн талийгаачийн ходоодыг бүрэн авсан ч хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан билээ.  Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний хүрээлэн задлан шинжилгээ хийсэн бөгөөд урьдчилсан дүгнэлтээр амиа алдсан байлдагч гадны нөлөөгүй нас барсан байх магадлалтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас 16:00 цагт албан ёсоор мэдээлэл өгөхөөр болжээ. Мэдээлэлд ЦЕГ болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүмүүс оролцох аж. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө