СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамирын голын усанд 15 настай хүү осолдож, энджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамирын голын усанд 15 настай хүү осолдож, энджээ

Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Тамирын-Улаан хошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т “Тамир”-ын голын усанд нэг хүүхэд осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага зургадугаар сарын 21-ний өдрийн 18:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн нэгдэж зургадугаар сарын 21-ний өдрийн 21:12 цагаас эхлэн Ө /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 22-ны өдрийн 07:40 цагт “Тамир”-ын голын эргээс 3 м зайтай, 4 м-ийн гүнээс цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.