ШУУРХАЙ: Хан-Уул дүүрэгт барьж байсан барилгын кран унаж, хоёр хүн амиа алджээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Хан-Уул дүүрэгт барьж байсан барилгын кран унаж, хоёр хүн амиа алджээ /ВИДЕО/

Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унаж, хоёр хүн амь насаа алджээ.  

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг өнөөдөр /2022.06.22/ өдрийн 12:50 цагт цагдаагийн байгууллага хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулахад тус барилга дээр ажиллаж байсан эрэгтэй 36 настай Х , эрэгтэй 20 настай Б  нар нас барсан байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. 

“Номин Констракшн Девелопмент групп”-ийн захиалгаар барьж байсан орон сууцны барилга байсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө