Д.Манлайбаатар: Нас барсан цэрэгт эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн эсэх, дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байна

Д.Манлайбаатар: Нас барсан цэрэгт эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн эсэх, дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байна

Дотоодын цэргийн штабаас дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар "Зургадугаар сарын 17-нд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас гарсан харамсалтай хэрэгтэй холбоотойгоор үүрэг өгсөн.

Манай газраас гурван алба хаагч, Дотоодын цэргийн штабын хяналт шалгалтын алба хаагчид, тухайн цэргийн ангийн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Дотоодын цэргийн албаны үйл ажиллагаатай холбоотой албаны шалгалт хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа байгууллагууд байлдагч нас барсантай холбоотой явцад нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан харьяалал тогтоолгоод, хэрэг АТГ-т шилжсэн.

Албаны шалгалтын явцад байлдагчид цэрэг татлагад ирсэн үеэсээ цаг хугацаанд нь эмнэл зүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн эсэх, цэрэгт дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байгаа. Мөн эмнэлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, цэргийн ангийн бичлэгүүдийг нарийвчлан үзэж байгаа. Эцсийн байдлаар хэн нэг албан тушаалтан, алба хаагчийг буруутгах, зөвтгөх асуудал яригдах болоогүй. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.