Улаанбаатарт бороо орохгүй, 27 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 27 градус дулаан байна

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.