Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, амиа егүүтгэжээ

Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, амиа егүүтгэжээ

Харааны бэрхшээлтэй Б гэх иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг энэ сарын 15-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн иргэн Б нь Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд ажил мэргэжлийн шалтгаанаар сэтгэцийн өөрчлөлттэй болсон аж. Улмаар хараагүй болж, 2013 онд хөдөлмөрийн чадвараа алдсны тэтгэмж авах болсон байна. Гэвч уг тэтгэмжийн хугацаа 2022 оны тавдугаар сарын 29-ны өдөр дуусаж, талийгаач нь тэтгэмжээ сунгуулахаар Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очсон байна.

Гэвч тухайн эмнэлгийн эмч "Та тэтгэмж авах ёсгүй. Энэ олон жил тэтгэмж авч, улсад олон сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс нөхөн төлүүлэх асуудал яригдана" гэх зүйлийг хэлжээ. 

Энэ нь талийгаачийн сэтгэцэд нөлөөлж, улмаар амиа хорлоход хүргэлээ гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлэв.  Тодотговол, "Ах маань группын мөнгөө авч чадахгүй боллоо. Эмч хасна гэсэн. Тэр ч байтугай өмнө нь авч байсан тэтгэмжийн мөнгийг нөхөн төлүүлнэ гэж хэлсэн. Би их хэмжээний өрөнд орчихлоо. Тэтгэмж авахгүй цааш яаж амьдрах вэ" гэхчлэнгийн зүйл ярьж, сүүлийн 2-3 хоногт хоол, цайгаа идэж уухгүй, дуугаа хурааж байгаад эцэст нь амиа хоролчихлоо. Бид маргааш талийгаачийг нутаглуулах гэж байгаа. Үүний дараа хуулийн байгууллагад хандах болно" гэлээ. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө