ШУУРХАЙ: Өндөр настай эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь хөнөөсөн хэргийн сэжигтэнг шуурхай илрүүлжээ

ШУУРХАЙ: Өндөр настай эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь хөнөөсөн хэргийн сэжигтэнг шуурхай илрүүлжээ

Баянзүрх дүүрэгт өндөр настай эмэгтэйг олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Тус дүүргийн долдугаар хороонд оршин суух 66 настай эмэгтэй “И” 2022.06.26-ны өдөр гэртээ гадны нөлөөтэй буюу олон удаа хутгалагдсан байж болзошгүй амь насаа алдсан хэрэг үйлдэгдсэн байна. Тодотговол, амь насаа алдсан хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад дуудлага анх дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид шуурхай ажиллаж тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй Архангай аймгийн харьяат 22 настай эрэгтэй “Э” гэгчийг олж тогтоон саатуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас уг хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд таньж мэдэхгүй хүнийг гэртээ оруулахгүй байхыг иргэдэд анхааруулсан байна.