Барилгын суурь ухаж байсан 18-24 насны хоёр иргэн барилгын матeриалд даруулж амиа алджээ

Барилгын суурь ухаж байсан 18-24 насны хоёр иргэн барилгын матeриалд даруулж амиа алджээ

Баянгол дүүрэгт барилга барихаар суурь ухаж байсан 18-24 насны хоёр иргэн барилгын матeриалд даруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын 2 дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан тухай дуудлагыг зургадугаар сарын 26-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12:05 цагт ангиас гарч 6 км зам туулан 12:12 цагт очиход иргэн Ө-ийн 2 давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн 1 метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө