19 жилийн дараа илрүүлсэн хүн амины хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

19 жилийн дараа илрүүлсэн хүн амины хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 19 жилийн өмнө үйлдэгдсэн хоёр хүний амь насыг хөнөөсөн ноцтой хэргийг саяхан илрүүлсэн байдаг. 

Тухайн хэргийг амь хохирогч хоёр хүний гэр бүлийн гишүүн П нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл прокурорын байгууллага энэ сарын 22 /2022.06.22/-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, иргэн П-д Эрүүгийн тухай хуулийн 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.6-д заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Хуульд; 

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах. 

  • 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Хүнийг:
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг

гэж заажээ.