Мориноос чирэгдсэний улмаас ГССҮТ-д ухаангүй ирсэн иргэний асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байна

Мориноос чирэгдсэний улмаас ГССҮТ-д ухаангүй ирсэн иргэний асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байна

Сүүлийн саруудад иргэд мориноос унаж бэртэх нь их гарах болсон байна. Тухайлбал, саяхан Дундговь аймагт унаа мориноос унаж бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл саяхан Төв аймгийн Аргалант сумын “Жирмийн цагаан нуур” гэх нэртэй газарт малчин Н хурдан морины сунгаа хийх үеэрээ мориндоо чирэгдэж, хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгдэж ирсэн байна. Иймд тус асуудлыг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа ажээ. Иймд иргэд та бүхнийг морь унахдаа анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө