Дулааны шугамын худгаас олдсон цогцсыг ХЭН болохыг одоогоор тогтоогоогүй байна

Дулааны шугамын худгаас олдсон цогцсыг ХЭН болохыг одоогоор тогтоогоогүй байна

Сонгинохайрхан дүүргийн “Дулааны шугамын худгаас цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Зургадугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “Задгай”  дулааны шугамын худгаас нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим насны эрэгтэй хүний удаж муудсан цогцс олдсон байдаг. 

Тэгвэл тухайн цогцсыг хэн болохыг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.