АНХААРУУЛГА: Монголоос ОХУ-руу 7 килограмм сүү нэвтрүүлэхийг завдсан иргэнд зөрчлийн хэрэг үүсгэжээ

АНХААРУУЛГА: Монголоос ОХУ-руу 7 килограмм сүү нэвтрүүлэхийг завдсан иргэнд зөрчлийн хэрэг үүсгэжээ

Энэ зургаадугаар сарын 26-ны өдөр /2022.06.26/ Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү хууль бусаар долоон кг сүү нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Буриадын Хиагт шалган нэвтрүүлэх боомтод Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийх явцад малын гоц халдварт өвчний тархалттай орон /Монгол/-оос сүүн бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсан гэх үндэслэлээр ОХУ-ын иргэнд зөрчлийн хэрэг үүсгэж, бүтээгдэхүүнийг хураан авч, Монгол руу буцаасан байна.

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө