СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Приус маркийн автомашин осолдож, 15 настай зорчигч охин нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Приус маркийн автомашин осолдож, 15 настай зорчигч охин нас баржээ

Сэлэнгэ аймаг Шаамар сум III багийн нутагт зургаадугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагт иргэн А /20 настай, эрэгтэй/ нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож зорчиж явсан зорчигч 15 настай, эмэгтэй/ нас барж, зорчиж явсан 2 иргэний биед гэмтэл учирлаа.

Тухайн зам тээврийн ослын шалтгаан зам орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйн улмаас гарсан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна.