ШУУРХАЙ: Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан тул түүнд 10 жилийн хорих ял оноожээ

ШУУРХАЙ: Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан тул түүнд 10 жилийн хорих ял оноожээ

Гадны тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр иргэн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллага баривчилсан. Тэгвэл өнөөдөр /2022.06.28/ түүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж түүнд 10 жилийн хугацаатай хорих ял оноосон байна. 

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, “Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чулуундоржийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэж мэдэгдлээ.