КОНСУЛ: Жэжүд монгол иргэд сураггүй алга болсон гэх мэдээллийг Солонгосын тал албан ёсоор ирүүлээгүй байна

КОНСУЛ: Жэжүд монгол иргэд сураггүй алга болсон гэх мэдээллийг Солонгосын тал албан ёсоор ирүүлээгүй байна

Энэ сарын 22 /2022.06.22/-ны өдөр дөрвөн шөнө, таван өдрийн аяллаар БНСУ-ын Жэжү арал руу явсан 126 Монгол иргэний 23 нь ор сураггүй алга болсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж буй.

Тодруулбал, тэдний 101 иргэн нь аялалаа дуусгаад Монгол руу буцсан бол хоёр иргэн коронавирусийн халдвар авч Жэжүд тусгаарлагдаж байгаа аж. Харин сураггүй алга болсон 23 иргэнийг БНСУ-ын Жэжүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэж байгаа. Тэгвэл Консулын албанаас, “БНСУ-ын Жэжү хотод монгол иргэд сураггүй алга болсон, хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг солонгосын талаас албан ёсоор ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө