БНСУ-ЫН ХЭВЛЭЛД: Онгоцны буудал дээр оршин суух газраа өргөтгөх зорилгоор гарахыг завдсан хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг хийж байна

БНСУ-ЫН ХЭВЛЭЛД: Онгоцны буудал дээр оршин суух газраа өргөтгөх зорилгоор гарахыг завдсан хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг хийж байна

Энэ сарын 28-ны өдөр /2022.06.28/ БНСУ-ын томоохон олон нийтийн телевиз, сайтуудаар Чежү аралд визгүй эмчилгээ, аялал жуулчлалын журмаар ирсэн Монгол хэсэг бүлэг жуулчдын 23 нь ажил эрхэлж, хууль бусаар оршин суухаар үлдсэн байж болзошгүй талаар мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Монголын талаас “БНСУ-ын шар хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл цацагдсан. Одоогоор тус 23 иргэнийг эрэн хайхгүй. Визний хугацаа дуусаагүй. Дараа дараагийн нислэгээр ирэх байх” гэх гордилго тээн мэдэгдэл хийгээд байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тус Монгол иргэдийн талаар БНСУ-ын хэвлэл мэдээлэл онцолсоор байна.  Тухайлбал, өчигдөр орой /2022.06.29/ тус улсын “jejunews” мэдээллийн сайтад “Түгшүүр: Чежү дахин хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн гарц болж байна” гэх мэдээллийг нийтэлжээ.

-ГАДААДЫН ИРГЭДИЙН ХУУЛЬ БУСААР АЖИЛД ЗУУЧЛАГЧДЫГ ШАЛГАЖ, ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХААНА БАЙГААГ МӨРДӨЖ БАЙНА-

Тус мэдээлэлд, Чежү дахин хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн гарц болж байна. Визгүй зорчих эрхийг сэргээсний дараа гадаадын бүлэг жуулчдын зарим нь хулгай хийж, хууль бусаар ажиллах гэж байгаад баригдсаар л байна. Тухайлбал, энэ зургадугаар сарын 22-ны өдөр эмчилгээ, эрүүл мэндийн аялал жуулчлалын зорилгоор захиалгат онгоцоор Чежү хотод ирсэн Монголын 156 жуулчны 26 нь хуваарьт нислэгээ цуцалж, сураггүй алга болжээ.

Тодруулбал, зургадугаар сарын 23-ны өдөр Чежү боомтын зорчигч тээврийн зогсоол дээр Чежү-Мокпо хоёрын хооронд гатлага онгоцонд сууж, хууль бус ажил олохоор хотоос гарах гэж байсан нэг Монгол залууг барьсан.

Үүнээс өмнө Тайландын Бангкок хотоос 4 өдөр 3 шөнө захиалгат онгоцоор ирсэн 170 гаруй хүний 10 орчим нь мөн зугтжээ. Одоогоор Чежүгийн Цагаачлалын албанаас баригдсан гадаадын иргэдийн хууль бусаар ажилд зуучлагчдыг шалгаж байгаа бөгөөд нуугдаж байсан гадаадын иргэдийн хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул мөрдөж байна.

-ЗӨВХӨН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ВИЗГҮЙ ИРГЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА-

Визгүй болохоос өмнө Чежү дэх хууль бус цагаачдын тоо эрс буурсан байсан. Жишээлбэл Чежүд гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийн тоо 2019 онд 732 байсан бол өнгөрсөн онд 629 болж 14.1 хувиар буурч байсан үзүүлэлттэй байжээ. Гэсэн хэдий ч визгүй зорчих боломжтой болмогц Чежү хотод нэвтэрсэн гадаадын жуулчид хууль бусаар ажиллахыг оролдсон нь Чежү дахин хууль бус оршин суугчдын орох гарц болж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Энэ талаар Чежүгийн Цагаачлалын албаны ажилтан "Одоогоор бид зөвхөн нисэх онгоцны буудал дээр визгүй зорчих иргэд оршин суух газраа өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй гарахыг завдсан тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.