Орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг Д.Сумъяабазар гаргажээ /САНАЛ АСУУЛГА/

Орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг Д.Сумъяабазар гаргажээ /САНАЛ АСУУЛГА/

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргажээ.

Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо, Эдийн засаг, төсвийн хорооны хамтарсан хуралдааны үеэр дээрх саналыг гаргасан байна. Ингэхдээ "Улаанбаатар хотын хүн ам 1.5 сая болж, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, замын хөдөлгөөний ачаалал, төрийн үйлчилгээний хүндрэл зэргээс сэргийлэхийн тулд дээрх саналыг гаргаж байгаа гэдгээ хэлсэн байна. 

Харин энэ нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэх шүүмжлэлтэй тулгарчээ.

Эл асуудалд ямар байр суурьтай байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяраас тодруулахад "Хотын даргын гаргасан санал Үндсэн хууль зөрчиж байна. Шууд иргэдийн эрхэнд халдахгүйгээр эдийн засгийн хөшүүргийг ашиглаж, шилжилт хөдөлгөөнийг сааруулах боломжтой. Түүнээс шилжилт хөдөлгөөнийг шууд хориглох нь нууцаар шилжиж ирэх иргэдийн тоог нэмэгдүүлж, энэ хэрээрээ ядуурлыг нэмэгдүүлэх талтай. Тиймээс энэ саналыг дэмжихгүй" гэлээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан байдаг.  Тэгвэл Хотын дарга Д.Д.Сумъяабазар хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг өнөөдөр НИТХ дахь намын бүлгүүд хэлэлцэж, маргааш буюу долдугаар сарын нэгний өдрийн НИТХ-аар хэлэлцэхээр товлоод байгаа аж. 

Орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох нь зөв үү?

Нийт: 6 саналтай




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө