ФОТО: Гүн-Галуут байгаль хамгаалах төвд олон улс болон бүс нутагт нэн ховордсон шувууд үржиж байна

ФОТО: Гүн-Галуут байгаль хамгаалах төвд олон улс болон бүс нутагт нэн ховордсон шувууд үржиж байна

Гүн-Галуут байгаль хамгаалах төвийн хаврын судалгаагаар, олон улс болон бүс нутагт ховордсон идлэг шонхор, нөмрөг тас, цармын бүргэд зэрэг нийт дөрвөн төрөл зүйлийн махчин шувуу ГГОНХГ-т үржиж буй тухай тус бүс нутгийн судлаачид мэдээлэв.

ГГОНХГ орчмын шувуудын хаврын судалгаагаар нийт 16 зүйлийн махчин шувуу бүртгэгдсэн байна. Үүнээс түгээмэл байдаг шилийн сар болон нэн ховордсон дөрвөн төрөл зүйлийн махчин шувуу ГГОНХГ-т үржиж ангаахайнуудаа амжилттай бойжуулж буй аж.

Эдгээрээс идлэг шонхор, шилийн сарын ангаахайнууд үүрнээсээ амжилттай ниссэн бол цармын бүргэд, нөмрөг тасын ангаахайнууд үүрэн дээрээ эсэн мэнд бойжиж байна.

Шувуу ажиглалтын мэдээ:

Идлэг шонхор - Saker Falcon

Эгэл хилэнжигүүр-Black -winged Stilt

Гангар хун - Whooper Swans

Цэн тогоруу - White-naped Crane

Хархираа тогоруу болон хос Хар тогоруу - Hooded and Common cranes. Бидний ажиглалтаар Хар тогоруу Гүн-галуут орчимд одоогоор долоо хоног саатан зусаж байна.

Гүнгалуут орчим 150 гаруй үржлийн бус Монгол цахлай зусч байна

Улбартүрүүт элсэг- Red-necked Stint

Хондон ангир - Ruddy Shelduck

Whimbrels

Умардын хавтгаалж - Northern Lapwing

Бүжимч чогчиго - Isabelline Wheatear

Хадны боршувуу - Rock Sparrow

Реликт цахлай-Relict Gull

Бургасны ураншувуу - White-crowned Penduline Tit

Улаанхошуут жунгаа - Red-billed Chough juvenile

Монгол божирго-Pere david's Snowfinch




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө