ВИДЕО: Нас барсан эрийн сүүлийн хүслийг биелүүлж, Детройт хотын тэнгэрээс доллар асгажээ

ВИДЕО: Нас барсан эрийн сүүлийн хүслийг биелүүлж, Детройт хотын тэнгэрээс доллар асгажээ

АНУ-ын Детройт хотод саяхан “тэнгэрээс бэлэн мөнгө асгасан” хачирхалтай хэрнээ сэтгэл хөдөлгөм үйл явдал болж өнгөрчээ.

ВИДЕО: 

Тодруулбал, энэ нь Детройт хотын нэгэн автомашин угаалгын газрын эзний сүүлчийн хүсэл байжээ. Тэрээр нас барахынхаа өмнө тэрээр өөрийн хуримтлуулсан мөнгөөрөө иргэдэд баяр баясал, бага ч гэсэн дэм хүргэхийг хүссэн бөгөөд энэ хүслийг нь гэр бүлийнхэн нь бодит болгосон байна. Түүний гэр бүлийнхэн энэ сарын 24 /2025.06.24/-ний өдөр Детройт хотын нэгэн гудамжийг түр хугацаагаар хааж, оршин суугчид урьдчилан мэдээлэл тараасан байна.

Ингээд үд дунд нисдэг тэрэг хөөрч, хэдэн зуун ам.долларын бодит дэвсгэртийг тэнгэрээс цацсан бөгөөд  яг л “мөнгөн бороо” мэт газарт буусан байна.

Гайхалтай нь, энэ үеэр хүмүүсийн дунд ямар ч зодоон, эмх замбараагүй байдал үүсээгүй бөгөөд иргэд мөнгөө инээлдэн, тайван байдлаар цуглуулж байсан хэмээн нүдээр харсан гэрчүүд ярьжээ. Уг арга хэмжээ хагас цаг орчим үргэлжилж, гудамж удалгүй хэвийн горимд шилжсэн байна. 

Эх сурвалж: NEXTA




Өнөөдөр могой өдөр

8 цагийн өмнө