Улаанбаатарт 30 градус дулаан байна

Улаанбаатарт 30 градус дулаан байна

Өнөөдөр /2022.07.01/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, Алтайн өвөр говь, говийн  бүс нутгийн зүүн хэсэг,  Дорнод-Монголын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө 28-30 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.