ШУУРХАЙ: Хэрэгсэхгүй болгоод байсан талийгаач Г.Алтанд холбоглох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: Хэрэгсэхгүй болгоод байсан талийгаач Г.Алтанд холбоглох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ

"Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар /2022.03.14/ шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. 

Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, Г.Алтанд холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, яллаглагч Г.Алтан нас барсантай холбоотойгоор түүний хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан бол талийгаачид холбогдох хэргийн дахин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг Давж заалдах шатны шүүх гаргасан байна. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө