Автомашины зогсоолын цагийн төлбөрийг 4500 төгрөгөөс дээш болгох санал гаргав

Автомашины зогсоолын цагийн төлбөрийг 4500 төгрөгөөс дээш болгох санал гаргав

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан яг одоо нийслэлийн “Хангарди” ордонд болж байна. Энэ удаагийн хурлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэл зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Тэгвэл “автомашины зогсоолын талаар авах арга хэмжээ”-ний хүрээнд НИТХ дахь зарим төлөөлөгчдөөс автозогсоолын төлбөрийн доод хэмжээг нэмж, 4 цагаас дээш хугацаанд  автомашинаа зогсоовол цаг тутамд 4500-аас дээш төгрөгийн төлбөртэй болох талаар санал гаргаад байна. Харин эцсийн шийдвэр гараагүй байна. Мөн тус хурлаар Улаанбаатар хотын "Шинэ тойрог зам тавих", “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-үүдийг тус тус танилцуулж байна.