Улаанбаатарт 28 градус дулаан байна

Улаанбаатарт 28 градус дулаан байна

Өнөөдөр /2022.07.03/ говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бүгчим халуун үргэлжилж, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, ялангуяа  Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 29-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.