Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БОРОО орж, бага зэрэг СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БОРОО орж, бага зэрэг СЭРҮҮСНЭ

Өнөө, маргаашдаа говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бүгчим халуун үргэлжилж, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 4-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи энэ сарын 4, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6, 7-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.