АН-ын гишүүн Д.Алтанхуягийг 48 цагийн хугацаатай саатуулжээ

АН-ын гишүүн Д.Алтанхуягийг 48 цагийн хугацаатай саатуулжээ

Өчигдөр /2022.07.02/ АН-ын Их хурлын үеэр С.Эрдэнийг түлхэн унагаж, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээд гарсан.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв өргөө”-нд 2022 оны долдугаар сарын 2-ны өдрийн 13:00 цагийн үед Ардчилсан Намын 14 дүгээр их хурал зохион байгуулагдах явцад тус намын гишүүн “А” нь хурлын заалны тайз руу гарч үг хэлж байсан “Э”-г түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна" гэж мэдэгджээ.

Харин тус иргэн нь АН-ын гишүүн Д.Алтанхуяг байсан бөгөөд, түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан гэх албан бус мэдээлэл байна.

Тэгвэл өчигдөр /2022.07.02/ болсон АН-ын Их хурлын өмнө С.Эрдэнийг “намын дарга” гэх албан тушаалаа өгөхийг тус намын олон гишүүд шаардсан аж. Учир нь УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан хүн намын даргын албан тушаалаа өгөх дүрмийн зохицуулалттай аж.

Гэтэл С.Эрдэнэ “АН-ын дарга” гэх ажлаа өгөхгүй, хэрэв өгвөл “Х.Баттулга болон Оросын гарт АН-ыг өгнө” гэсэн шалтгаан хэлэх болсон байна.

Иймд өчигдөр /2022.07.03/ болсон үйл явдал нь “С.Эрдэнийг эсэргүүцсэн АН-ын жирийн гишүүний үйлдэл” байж магадгүй байна. Мөн нөгөөтэй Д.Алтанхуягийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн түүнээс олон зуун сая төгрөгийг С.Эрдэнэ авсан гэх мэдээлэл ч гарч байна.




Улаанбаатарт 22 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө