С.Эрдэнийн хувийн өмгөөлөгч Г.Батбаяр: Иргэн А-ийн биенээс хүйтэн мэс, хутга илэрсэн

С.Эрдэнийн хувийн өмгөөлөгч Г.Батбаяр: Иргэн А-ийн биенээс хүйтэн мэс, хутга илэрсэн

Өчигдөр /2022.07.02/ АН-ын Их хурлын үеэр С.Эрдэнийг түлхэн унагаж, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээд гарсан.

Энэ талаар С.Эрдэнийн хувийн өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл хийж, “Иргэн А гэгч этгээд АН-ын дарга С.Эрдэнийн амь нас эрүүл мэндэд халдахаар улайран дайрч түүнийг бэртээж, гэмтээсэн. Энэ нь эрүүгийн хуулийн 10.1-2 дахь хэсэгт заасан өс хонзон, хувийн тааламжгүй харилцааны улмаас бусдын амь насыг хөнөөхөөр завдах гэсэн гэмт хэргийн төрөлд орно. Бид үүгээр гомдол гаргасан. Учир нь түүний биеэс хутга, мэсний төрлийн зүйл гарсан. Энийг цагдаагийн байгууллага баримтжуулж нотолсон” гэж мэдэгджээ.

Сонирхуулахад, Саяхан болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар, “С.Эрдэнийг намын даргын ажлаа өг” хэмээн Д.Мөнх-Эрдэнэ, О.Баасанхүү нарын гишүүд нь шаардсан байдаг. Энэ үеэр С.Эрдэнийн хуульч Г.Батбаяр “Женкогийн аюул байсаар байгаа ийм цаг үед шинэ даргын асуудал ярих шаардлагагүй, 2024 он хүртэл Эрдэнэ дарга хэвээр байх нь зөв байж магад” гэсэн байдаг.