Гурав хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчлийг илрүүлжээ

Гурав хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчлийг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 448 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 36 хүн гэмтэж, найман хүн амиа алджээ.

Хүний амь хохирсон ослууд бүгд орон нутагт бүртгэгдсэн бөгөөд автомашин, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас осол гарсан байна.

Мөн хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч холбогдсон осол 10,
  • Мотоциклтой осол нэг
  • Мөргөлдсөн осол нэг,
  • Унадаг дугуйтай хоёр осол тус тус бүртгэгджээ.

Түүнчлэн дээрх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодох зөрчил түүний улмаас хүний амь нас хохирол зөрчил анхаарал ихээр татаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Орон нутагт мотоцикл жолоодож яваад онхолдсон зам тээврийн долоон осол бүртгэгдсэнээс зургаа осол нь мотоциклийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

Иймд жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг 80км/ц-ийн хязгаараас хэтрүүлэхгүй байж, хүүхдийн хамгаалалтын суудлыг ашиглан хүүхдээ зөв тээвэрлэн явахыг зөвлөлөө.