ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг “Гавьяат хуульч” цолоор шагнахаар болжээ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг “Гавьяат хуульч” цолоор шагнахаар болжээ

Ирэх долоо хоногийн Даваа гараг /2022.07.11/-т Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Их баяр наадмаа тэмдэглэх гэж байна.

Мөн энэхүү тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын олон иргэн төрийн дээд одон медалиар шагнуулах ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагнахаар болжээ.