Ж.Баярмаа: Коммунист хурал хийснээс үүдэж Д.Алтанхуяг С.Эрдэнэд халдсан

Ж.Баярмаа: Коммунист хурал хийснээс үүдэж Д.Алтанхуяг С.Эрдэнэд халдсан

Өнгөрсөн долоо хоногт АН-ын их хурлын үеэр/2022.07.02/ тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон гэх хэрэгт холбогдож түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан.

Тэгвэл өнөөдөр /2022.07.05/ түүнийг цагдан хорих хугацаа дууссан. Үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас гаргасан тул шүүхээр хэлэлцэж, цагдан хорихгүй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Үүнтэй холбоотой тус намын Х хурлын төлөөлөгч Ж.Баярмаа байр сууриа илэрхийллээ. Түүний зүгээс “АН-ын тэргүүлэгчдийг хурал эхлэхээс 30 минутын өмнө  сольж, коммунист хурал хийснээс үүдэж Д.Алтанхуяг С.Эрдэнэд халдсан” гэв.

ВИДЕО: