С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хаажээ

С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хаажээ

Өнөөдөр /2022.07.06/ Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өглөө.

Үүнд " Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн өнгөрөгч онд /2021.07.19/-т хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай нийслэлийн прокурорын байгууллагад ирүүлж, хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн" гэв.