Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатар сонгогдлоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатар сонгогдлоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ээлжит 18 дугаар Их хурал өнөөдөр /2022.07.06/ боллоо. Тус эвлэлийн ерөнхийлөгчөөр ТВ5 телевизийн Ерөнхий редактор Ө.Отгонбаатарыг сонголоо.

Ө.Отгонбаатар нь 1998 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд "Ийгл" телевизэд сурвалжлагчаар ажиллан, ажлын гараагаа эхэлж, 1999-2005 онд МҮОНРТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, редактор, 2006 онд ММ агентлагийн захирлаар ажиллажээ. 2007-2012 онд С1 телевизийн мэдээний албаны дарга, 2013-2016 онд ТВ10 телевизийн захирал, 2016 оноос ТВ5 телевизийн ерөнхий редактораар ажиллаж байгаа юм.