МАН иргэн бүрийг 25 сая төгрөгийн өртэй болгожээ

МАН иргэн бүрийг 25 сая төгрөгийн өртэй болгожээ

Монгол улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам. доллар байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.

Энэ талаар тэрбээр “Үүнээс 18.2 тэрбум ам доллар нь ААН, компаниудын авсан өр. Тухайлбал, Оюутолгой, Саус гоби Сэндс, Хөгжлийн банк, Шангрилла, Улаанбаатар, Алтайн Хүдэр, МИАТ, Ачит-Ихт гэх мэт аж, ахуй нэгжийн гадаадаас авсан зээл байгаа юм. Үүний 50 хувь нь буюу ес орчим тэрбум ам. доллар нь Оюутолгойнх. Арилжааны банкуудын тавьсан өр 2.2 тэрбум ам доллар.

Монгол улсын Засгийн газар долоон тэрбум ам долларын өртэй байгаа юм. Үүнээс 2.9 тэрбум доллар нь гоё нэртэй бондууд байгаа. Би Сангийн сайд болсноосоо хойш 7.4 их наяд төгрөгийн өр дарсан” гэсэн юм.

Гэтэл 7.4 их наяд төгрөгийн өр дарсан байхад гадаад өрийн хэмжээ буураагүй байгаа нь анхаарал татаж, шүүмжлэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл бондын өрийг дараагийн бонд босгож дарснаа өр дарсан гэж тайлбарлаж буйд олон нийт шүүмжлэлтэй байна.

Тухайлбал, 2016 онд Монгол улсын өр 15 тэрбум доллар байсан бол гурван жилийн дотор 10 тэрбум доллараар нэмэгджээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа бичихдээ,

"МАН 2016 оны сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо, МАН-ыг сонговол өргүй болгоноо” гээд сонгогдсон чинь 3-хан жилд нэмээд 10 сая, нийтдээ 25 сая төгрөгийн өртэй болголоо" хэмээн мэдэгдэв. 

.