ШУУРХАЙ: "Наадмын тасалбар"-ыг дамлан худалдаалж байсан бүлэг этгээдийг илрүүлж, шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Наадмын тасалбар"-ыг дамлан худалдаалж байсан бүлэг этгээдийг илрүүлж, шалгаж эхэлжээ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил цахимаар борлуулсан. Ингэхдээ нэг хүнд хоёр тасалбар авах эрх олгосон билээ.

Гэвч зарим иргэд баяр наадмын тасалбарыг олноор худалдан авч, улмаар 150-400 мянган төгрөгөөр дамлан худалдаалж байгаа асуудал гарсан. Тиймээс ч эл асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байсан юм. 

Тэгвэл ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас тасалбар олноор худалдаалж байгаа сэжигтэй бүлэг этгээдийг шуурхай илрүүлэн нийт 215 ширхэг тасалбарыг хураан авсан талаар эх сурвалж мэдээлэв. 

Өнөөдрийн байдлаар зар сурталчилгааны unegui.mn сайтад наадмын нээлт хаалтын тасалбар суудлаасаа хамаараад 140-200 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Уг нь тасалбарын анхны үнэ 42000-52500 төгрөгийн үнэтэй зарагдсан юм.  




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө