Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орох төлөвтэй байна

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орох төлөвтэй байна

Энэ долоо хоногийн Ням гараг  /2022.07.10/-аас эхлэн Улсын их баяр наадам эхэлж байна. Харин ирэх даваа гарагт баяр наадмын албан ёсны нээлт болно. Тэгвэл баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байх төлөвтэй байна. 

Тодруулбал, маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.