Үүр гол үерийн түвшинг 115 см даван хүчтэй үерлэж байна

Үүр гол үерийн түвшинг 115 см даван хүчтэй үерлэж байна

Өнөөдөр /2022.07.08/-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж, үерийн түвшинг 115 см даван хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван тус тус үерлэж байна. Маргааш буюу долоодугаар сарын 9-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрний дагууд 5-15 см, Эг гол Хантай баг орчимд 30 см, Хэрлэн голын эхээр 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс анхаарууллаа.