Наадмын үеэр зодоон хийсэн Төв аймгийн удирдлагуудыг Цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Наадмын үеэр зодоон хийсэн Төв аймгийн удирдлагуудыг Цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга баяр наадмынхаа үеэр зодоон, цохион хийж буй бичлэг цахим орчинд тархсан.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын мэдээллээр, "2022 оны долоодугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын баяр наадмын үеэр тус сумын Засаг дарга Б, Багийн дарга Э нар нь үл ойлголцон маргалдсан байсан. Улмаар олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдсан зөрчлийг Төв аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг шалгаж байна" гэлээ.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө