"Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хойд, урд замын хөдөлгөөнийг хаана" гэлээ

"Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хойд, урд замын хөдөлгөөнийг хаана" гэлээ

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хорооноос мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбат "Баяр наадмын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангах бүрдүүлэх зорилгоор тус албанаас 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон алсын сийрэгжүүлэлт буюу бусад хурдны замуудад ажиллана. Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо ороогүй.

Тохижилт үйлчилгээний салбар хорооноос бэлтгэсэн байгаа автомашины зогсоолууд дээр алба хаагчид хяналт тавьж ажиллана. Төв цэнгэлдэхийн зогсоол хязгаартай, цөөн байгаа тул иргэдийг нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэхийг уриалж байна.

Замын цагдаагаас бүх зогсоолуудыг хяналтад авч, маршрут заасан түр тэмдэг, тэмдэглэгээг бүрэн хийсэн байгаа. Хаагдах замын тухайд долдугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хойд талд буюу Гандийн гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал буюу Нийслэлийн өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хязгаарлана. Энэхүү хязгаарласан замаар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд, шуурхай алба, нийтийн тээврийн автобус зорчино. Бусад тээврийн хэрэгсэл явахгүй.

Зам хаагдсан бүсийн оршин суугчид буюу Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хорооны иргэд тухайн хорооны даргын албажуулж, тэмдэг дарсан зөвшөөрөл, иргэний үнэмлэх, хорооны Засаг даргын тодорхойлолт, түрээсийн байранд амьдардаг бол түрээсийн гэрээ гэсэн зүйлийн аль нэгийг хорооны даргын зөвшөөрлийн хамт авч явж үзүүлэн заасан маршрут чиглэлээр хөдөлгөөнд оролцоно. Хүй долоон худгийн замын хөдөлгөөний хувьд тухайн бүрд нь зохицуулалт хийж, иргэддээ мэдээлэл өгөөд явна" гэлээ.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө