МАН-ын УЗ: Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид дэмжжээ

МАН-ын УЗ: Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид дэмжжээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал өнөөдөр /10.17/ болно.

Намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж,  УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон байна.

Намын даргын шийдвэрийг  МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулах бөгөөд  НАМЭХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ.  Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэвч намын удирдлага шийдвэрээ гаргасан учраас түүнийг  заалнаас нэр дэвшинэ гэж  яригдаж байна.

НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Х.Булгантуяагаас гадна УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, “Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор нар заалнаас нэрээ дэвшүүлж магадгүй байна.