СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа гүүр даван онхолдож, бага насны дөрвөн хүүхэд бэртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа гүүр даван онхолдож, бага насны дөрвөн хүүхэд бэртжээ

Энэ долоодугаар сарын 14-ны өдөр /2022.07.14/ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах “Орхон голын гүүр" гэдэг газарт 6 зорчигчтой суудлын автомашин гүүрний хашлага даван онхолдсон хэрэг гарчээ.

Иймд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 07:05 цагт очиход иргэн  У-ын “Саксээд” загварын суудлын автомашин “Орхон голын гүүр”-ний хашлага даван “Орхон” голын хуурай салаа дотор унасан байсныг 1 цаг 30 минут ажиллан  иргэд болон автомашиныг аюулгүй газарт гаргаж, автомашиныг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт, автомашины жолооч У/30 настай, эмэгтэй/, зорчигч Г/33 настай, эрэгтэй/, Н/10 нас эмэгтэй/, С /9 настай, эрэгтэй/, Б /4 настай, эрэгтэй/, Г /2 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТТ-т тус тус хүлээлгэн өгсөн байна.