ШУУД: Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийн төслийг баталлаа

ШУУД: Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.17/ хуралдаан эхэллээ. 

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Уг хууль батлагдсанаар бүх төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой болж байгаа юм. Төрөөс энэ төрлийн үйлчилгээг дэмжихээр болж байна. 

Үүний дараа Хуралдаанаар өнгөрсөн зургадугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.