СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “ХАР ЦЭГ“ буюу автозамын осол давтагддаг газруудыг аймаг тус бүрээр нь танилцуулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “ХАР ЦЭГ“ буюу автозамын осол давтагддаг газруудыг аймаг тус бүрээр нь танилцуулж байна

Зам тээврийн осол олон давтамжтай гардаг дараах "Хар цэг" буюу авто замын цэгүүдэд болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Архангай аймаг

  • Эрдэнэбулган сум (6-р баг хоршоолол салдаг хэсэг)
  • Их тамир сум (Эрдэнэтолгой баг дэлийн үзүүр)
  • Хашаат сум (Цагаан хад баг)
  • Тариат сум (Цагаан нуур баг Өлийн ам)

Өвөрхангай аймаг

  • Хархорин сум
  • Нарийн тээл сум (эргэлттэй зам)
  • Тарагт сум
  • Хайрхандулаан сумын зам огцом эргэлттэй, эвдрэлтэй

Говь-Алтай аймаг

  • Дэлгэр сумын (дээд талын засмал зам)
  • Шарга сумын (Ээвийн буудлаас хойш 10 км)
  • Есөнбулаг (Рашаант багийн аймгийн төвөөс 40 км)

Увс аймаг

  • Тариалан сум тавдугаар баг аймгийн төвөөс 18-28 км дотор (уруу, огцом эргэлттэй зам)
  • Наранбулаг сум аймгийн төвөөс 70-90 км Гүн бүрд орчим
  • Өндөрхангай сум аймгийн төвөөс 100 км зам

Завхан аймаг

  • Загастайн даваа (Эргэлт ихтэй, тойруу хадан хясаатай зам)
  • Ганцын даваа Тэлмэн сум (Огцом, өгсүүр, эргэлттэй зам)

Ховд аймаг

  • Цэцэг сум (Барлагийн даваа)
  • Алтай сум (Бодончийн хавцал)
  • Мөст сум (Бага улаан даваа)
  • Манхан сум (Ботгоны хавцал)
  • Эрдэнэбүрэн сум (Хашаатын даваа)

Хөвсгөл аймаг

  • Алаг-Эрдэнэ сум (Хужиртын даваа Бага сараалж)
  • Тариалан сум
  • Тосонцэнгэл
  • Бүрэнтогтох сум

Хэнтийн аймаг

  • Хамар даваа
  • Дуутын даваа
  • Замчдын даваа

Баянхонгор аймаг

  • Өлзийт сум, Цагаан хөтөл даваа
  • Бууцагаан сум
  • Бөмбөгөр сум, 2-р баг Байдраг гүүрний пост орчмын зүүн зам

Булган аймаг

  • Хутаг-Өндөр сум (Их булаг рашаан)
  • Орхон сум (Оросын булаг газар)
  • Бугат сум

Дорнод аймаг

  • Хэрлэн сум
  • Матад сум
  • Баян-Уул сум
  • Булган сум

Баян-Өлгий аймаг

  • Бураатын даваа
  • Хашаатын даваа
  • Зээгтийн даваа

Дээрх цэгүүдэд автомашинтай зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, даац хэтрүүлэхгүй, үзэгдэх, орчин хязгаарлагдмал, эргэлттэй зам учраас анхаарал болгоомжтой явахыг иргэдэд анхааруулж байна.