В.Зеленский: Умард Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлэн өгсөн

В.Зеленский: Умард Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлэн өгсөн

Украины тал Умард Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлэн өгсөн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ.

В.Зеленский “Саяхан бид Умард Солонгосын хоёр олзны цэргийг БНСУ-д шилжүүлэн өгсөн. Эдгээр залуусыг амьдаар нь олзолно гэдэг амаргүй байсан. Тэдний нэг нь олзлогдох гэж байгаагаа ойлгоод амиа хорлохыг оролдсон. Харин хувь заяа өөрт нь үхэх боломж олгоогүйд ихэд цочирдсон” гэжээ. Тэрбээр цэргүүдийг хэрхэн шилжүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Украины цэргүүд тэднийг өнгөрсөн оны нэгдүгээр сард ОХУ-ын Курск мужид олзолжээ. Умард Солонгос 2024 оноос Орос-Украины дайнд оролцож эхэлснээс хойш тус улсын цэргүүд амьдаараа олзлогдсон анхны тохиолдол нь энэ юм.

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас цэргүүд болон тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг харгалзан тэднийг хэзээ шилжүүлсэн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэж мэдэгджээ. Тус улсын Улс орноо нэтгэх яам тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна. Оросын талд байлдаж байсан Умард Солонгосын олзны бүх цэргийг хүлээн авахад бэлэн гэдгээ БНСУ-ын тал өнгөрсөн зургаадугаар сард мэдэгдэж, тэднийг Орос эсвэл Умард Солонгос руу буцаахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.