Чежүд сураггүй алга болсон Монгол 23 иргэний визийн хугацаа хоёр хоногийн дараа дуусна

Чежүд сураггүй алга болсон Монгол 23 иргэний визийн хугацаа хоёр хоногийн дараа дуусна

Өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр /2022.06.22/ БНСУ-ын Чежү аралд эрүүл мэндийн сургалт, аяллын шугамаар очсон 126 иргэний 23 нь Монгол руу буцах өдрийнхөө өмнөх шөнө зочид буудлаасаа зугтаж, оргосон гэх мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдсан билээ. 

Тэгвэл тус 23 иргэний визийн хугацаа хоёр хоногийн дараа буюу /2022.07.21/-нд дуусах аж. Анх энэ талаарх мэдээлэл цацагдахад манай улсын холбогдох албанынхан “Одоогоор тэднийг "харлах" гэж үлдсэн гэж дүгнэхэд эрт байна. Тэдний визний хугацаа дуусахаас өмнө долдугаар сарын 09,14-ний өдрүүдэд Чежүгээс Монгол руу хоёр нислэг байна. Үүн дээр амжаад ирчих байх гэж найдаж байна” гэж байв.