Улаанбаатарт 25 градус дулаан байна

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Өнөөдөр\2022.07.20\нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөө 19-24 градус, говь, талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө 23-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө