"Цемент шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар задгайгаар цемент борлуулахыг ТҮР ЗОГСООХ тушаал гаргажээ

"Цемент шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар задгайгаар цемент борлуулахыг ТҮР ЗОГСООХ тушаал гаргажээ

Задгайгаар цемент борлуулахыг есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоохоор болжээ.

Тодруулбал, "Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компанийн цементийн үйлдвэрийн үндсэн түүхий эдийг бэлтгэдэг үйлдвэрийн эргэх зууханд халалт үүсч дахин цааш үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул төлөвлөгөөт их засварын ажил хийхээр болсон байна. Засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөж, энэ хугацаанд задгайгаар цемент борлуулахыг зогсоох тушаалын "Цемент шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар гаргажээ.