ШӨХТГ: Хүнсний ногооны үнэ зах зээлийн зарчмаараа өссөн эсэхийг шалгаж байна

ШӨХТГ: Хүнсний ногооны үнэ зах зээлийн зарчмаараа өссөн эсэхийг шалгаж байна

Төмсний үнийн өсөлт нь шатахууны өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үзжээ. 

Хүнсний ногооноос 

  • төмсний үнэ 37.5%-аар нэмэгдсэн, 
  • орос сонгино 5,1%
  • монгол лууван дунджаар 14.8%
  • монгол шинэ ургацын байцаа дунджаар 45%
  • хүрэн манжин 21.3%-аар тус тус буурсан гээд тус газраас дараах мэдээллийг гаргажээ. 

"Өнөөдөр Барс зах дээр 8 тн төмс бууж, Улаанбаатар хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж, 

  • Номин 2кг нь 8,198₮, 
  • И-Март 1кг нь 1,880₮, 
  • Барс захад кг нь 4,500, бөөний үнэ 3,500₮,
  • Хүчит шонхорт 4,000-4,500₮,
  • Алтжин бөмбөгөр 4,500-5,000₮,
  • Амгалан 4,500 төгрөгөөр худалдаалж байна.  

Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна. ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна.

Мөн дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх долдугаар сарын дунд үед хомсдол үүсэж байна. Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, долдугаар сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна" гэжээ.




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө