БНХАУ-ын ОХУ-тай холбогдох хий дамжуулах хоолойн хойд хэсгийн барилгын ажил дуусчээ

БНХАУ-ын ОХУ-тай холбогдох хий дамжуулах хоолойн хойд хэсгийн барилгын ажил дуусчээ

ОХУ-БНХАУ хооронд байгалийн хий дамжуулах хоолойг барих ажил өрнөж байгаа аж. ОХУ-ын нутгаар дамжих хоолойг барих ажил 2014 онд эхэлсэн бөгөөд дуусах шатандаа яваа гэнэ. Тодруулбал энэхүү хоолой нь Алс Дорнодын Владивосток хотоос эхлэн Чанядин, Ковыктинагаар дайрч, Оросын нутгаар нийтдээ дөрвөн мянган км үргэлжлэх юм байна.

Улмаар хийн хоолой барих ажлыг гүйцэтгэснээр ирэх арванхоёрдугаар сарын 1 нээс эхлэн БНХАУ, ОХУ-аас шинэ хийн хоолойгоор дамжуулан байгалийн хий авахаар төлөвлөж байгаа ажээ.

Манай улс тус хийн хоолойг өөрийн газар нутгаараа дамжуулан өнгөрүүлэх саналыг удаа дараа тавьж байгаа ч нааштай шийдвэр өнөөг хүртэл гараагүй байгаа юм. Харин өнгөрөгч есдүгээр сарын 09 ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзахдаа “ОХУ-ын Ямалаас БНХАУ руу хий нийлүүлэлтийн хоолойг Монголоор дамжуулах боломжтой эсэх талаар заавар өгсөн гэж ТАСС агентлаг мэдээлж байсан билээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ